Д.Сүхбаатарын талбайн нэрийг албан ёсоор сэргээлээ

2016 оны 09-р сарын 16 өдөр, 12 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 79 дүгээр тогтоолоор жанжин Д.Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөн Их Эзэн Чингис хааны нэрэмжит хэмээн нэрлэсэн байдаг. Энэхүү тогтоолыг их жанжны удам болох иргэн З.Хайдар хууль бус гэж үзээд 2015 онд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан юм. Нэхэмжлэлийн дагуу гурван шатны шүүх тогтоолыг хянан хэлэлцээд НИТХ ын 79 дүгээр тогтоолыг хууль бус гэж үзэн их жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайн нэрийг сэргээсэн юм. Харин НИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаанаар Д.Сүхбаатарын талбайн нэрийг сэргээх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Уг хуралдаанаар Чингисийн талбайг Д.Сүхбаатарын гэж албан ёсоор нэрлэхээр болсон бөгөөд үүнтэй холбоотой бүхий л зохицуулалтыг хийхийг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх