“Рио 2016” паралимпийн наадамд өрсөлдсөн Э.Содномпилжээ хүрэл медалийг эх орондоо авчирлаа.
Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 88кг-д өрсөлдсөн Э. Содномпилжээ эхлээд 210 кг өргөж улмаар 217 кг захиалж өргөж чадаагүй. Харин гурав дахь оролтоороо 217 кг захиалж өргөсөн ч шүүг тооцсонгүй. Тамирчид өргөлтөө дууссаны дараа нийлбэр дүн гарахад манай тамирчин хүрэл медалийн болзол хангасан юм.
Ийнхүү тэрээр эх орондоо паралимпийн хоёр дахь медалийг авчирлаа.
