Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ

2016 оны 09-р сарын 19 өдөр, 11 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жил, Хилчдийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь тэргүүтэй 208 бөх зодоглон барилсанаас улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэлээ. Их шөвөгт улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарчээ. Индэрт Монгол улсын сайд Ж.Мөнхбат, БХЯ-ны сайд, дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төр засгийн өндөрлөгүүдээс гадна маршал Ю.Цэдэнбалын хүү Ц.Зориг хүрэлцэн ирсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх