“Нээлттэй засгийн түншлэлийн 2016-2018 оны үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-г өнөөдөр олон нийтэд танилцууллаа.Энэ арга хэмжээнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Нээлттэй засгийн Үндэсний зөвлөлийн дарга Ж.Мөнхбат, Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Ази номхон далайн бүсийн иргэний нийгмийн зохицуулагч Шреяа Басу нар оролцлоо.
Монгол Улс 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсөх эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, ардчилсан засаглалтай улс болохоор зорьж байгаа талаар нээлттэй засаг түншлэлийн дэмжигч байгууллагуудын төлөөллүүд онцолж байлаа.
Монгол Улс Олон Улсын Нээлттэй засгийн түншлэлд өгсөн үүрэг амлалт бүхий анхны төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтуудаас “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах”, “Байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж буй аливаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг ил тод мэдээлэх” зэрэг шинэчлэлийг хийж чадсан хэмээн сайшаагдаж “од” үнэлгээ авч, Азидаа үлгэр жишээ болсныг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гол зорилт нь улс орны эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлтийг бий болгон нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахаас гадна төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэх, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэн, улс үндэстний аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэсэн тодорхой зорилтуудыг дэвшүүлснийг мөн тэрээр онцоллоо.
Нээлттэй засгийн түншлэл нь гишүүн орнууддаа нээлттэй, иргэдийн оролцоог дэмждэг, авлигын эсрэг тэмцдэг, үр ашигтай, хариуцлагатай Засгийн газрыг бий болгох зорилго бүхий Засгийн газар болон иргэний нийгмийн байгууллагын сайн дурын хамтын ажиллагааны олон улсын санаачилга юм.
Таван жилийн өмнө 2011 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хурлын үеэр албан ёсоор байгуулж байсан Нээлттэй засгийн түншлэлд өдгөө дэлхийн 70 орон, мянга мянган иргэний нийгмийн байгууллагууд, болон олон улсын дэмжигч байгууллагууд нэгдэж, хамтдаа 3000 гаруй үүрэг амлалтыг Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөгөөр дамжуулан өгч, хэрэгжүүлж байна.
Монгол Улс Нээлттэй засгийн түншлэлд 2013 онд нэгдэн орсон юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
