Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.09.19/ НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Роберто Бенесийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд ноён Роберто Бенестэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд НҮБ-ын Хүүхдийн сан нь Монгол Улсад олон жилийн турш дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж ирснийг цохон тэмдэглээд Засгийн газрын хамтран ажилладаг чухал байгууллагын нэг болохыг онцлов.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Роберто Бенес Улсын Их Хурлын даргад цаг гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь баяр хүргэв.
Мөн тэрбээр НҮБ-ын Хүүхдийн сангийн ирэх таван жилийн үйл ажиллагааны чиглэлийн талаар УИХ-ын даргад танилцуулаад Монгол Улсын Засгийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ Улсын Их Хуралтай хүүхэд хамгааллын тогтолцоог сайржуулах, агаарын бохирдлыг бууруулах, хүн амын тэгш байдлыг хангах зэрэг өргөн цар хүрээнд нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын дарга М.Энхболд ноён Роберт Бенесийн саналыг улс орны нийгэм, эдийн засаг байдалтай уялдуулан хэрэгжүүлэх тал дээр анхаарах болно хэмээгээд Улсын Их Хурлаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар ажиллаж буйг дуулгав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
