Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Нью-Йорк хотноо хүрэлцэн ирлээ

2016 оны 09-р сарын 20 өдөр, 10 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийснийхээ дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцохоор өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотноо хүрэлцэн ирлээ.

Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл болон бусад салбар хуралдаан, арга хэмжээнүүдэд оролцох юм. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зохион байгуулах “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан өндөр түвшний тусгай арга хэмжээнд оролцож, батламж жуух гардуулна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Филадельфи хотод зочлон АНУ-ын Пенсилвани муж, Филадельфи хотын удирдлагуудтай уулзан, Пенсилванийн их сургуульд лекц уншиж, тус сургуулийн хэвлэлд ярилцлага өгөхөөр төлөвлөөд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх