Хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын тов зарлагдлаа

2016 оны 09-р сарын 20 өдөр, 10 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Залуу яруу найрагчдын дунд болдог хамгийн чансаатай, нэр хүнд бүхий яруу найргийн наадмын нэг нь Монголын Залуучуудын Холбооноос жил бүр зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан Уул” наадам. Энэ ч утгаараа залуу яруу  найрагчид олноор  оролцож  шүлгэн  хүлгээ  сойдог уламжлалтай.

Тэгвэл энэхүү “Цагаан уул” наадам 18 дахь жилдээ буюу ирэх 10 дугаар сарын 07-нд зохион байгуулагдахаар тов  зарлагдаад байна. Энэ жилийн хувьд хайрын шүлэг, богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн төрлүүдээр явагдах бөгөөд оролцогчдын шүлгийг энэ сарын 19-өөс хүлээн авч эхэлжээ.

Наадмын бичгийн шалгаруулалтын бүртгэл орон нутагт болон Улаанбаатар хотод 10 сарын 5-ныг хүртэл явагдахаар болсон байна.

Тус наадамд яруу найрагчид 3 шүлгээр оролцох бөгөөд материалыг МЗХ-ны 2 давхрын 207А тоотод бичгээр болон файлаар хүлээх авах аж.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх