Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой, Дархан үүсч хөгжсөний 55 жилийн ой энэ жил давхар тохиож буй тул тус салбарынхан ойн баярынхаа хүрээнд олон сайхан ажлыг санаачлан, зохион байгуулж байна. Тухайлбал аймгийн ЗДТГ, ГХБХБГ, Барилгачдын холбоо хамтран ойн баяраараа “Дархан хаалга”-ыг тохижуулан бэлэг барилаа.
1976 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буюу Дархан хотын буурийг тавьсны 15 жилийн ойгоор хотынхоо хоёр талд хаалга барих шийдвэрийг тухайн үеийн удирдлагууд гаргаж байжээ. Уг шийдвэрийн дагуу хойд хаалгыг СОТ-1 буюу Зөвлөлтийн барилгын анги, урд хаалгыг СОТ-2 буюу Монгол барилгын анги барихаар болж, Монголын анхны Архитектор Б.Чимэд “Дархан хаалга”-ны зургийг нь гаргаж байсан түүхтэй.
“Дархан хаалга”-ны зургаан багана нь Дархан хотыг барьж байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хуучнаар эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чех /Чехословак/ зэрэг улсуудын хамтын ажиллагаа, найрамдалт харилцааг бэлгэджээ.
Тулгуур зургаан багануудад ах дүү Найрамдалт орнуудын сүлдийг шинээр байрлуулан, оройд нь зургаан орны тугийг мандуулсан нь Дархан хот үүсэн байгуулагдсан түүхэн үйл явдлыг Дарханчууддаа дахин сануулж байгааг аймгийн удирдлагууд онцолж байв.
Өнгө зассан “Дархан хаалга”-ны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон бусад холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагууд, барилгын салбарын төлөөлөл оролцон, хүндэтгэлийн туузыг хайчиллаа. “Дархан хаалга”-аас нь эхлээд хотын бүх орон сууц, барилга байгууламжийг барихад гар бие оролцож явсан барилгын салбар ийнхүү 40 жилийн дараа “Дархан хот”-ынхоо үүд, хаалганы өнгийг заслаа.
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
