Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекц 8 дахь жилдээ тасралтгүй үргэлжилж энэ 9 сарын 29-нд УДЭТ-т эхлэх гэж байна. 2016 оны “Залуу хүн” цуврал лекцийн анхны салхийг “Глобал Бизнес Нэтворкинг Групп ” ХХК-ийн захирал П.Эрдэнэтулга хагалахаар болжээ. “Lady” төвийн багш гэдгээрээ олноо танигдсан тэрээр энэ удаад залуустаа зориулж аз жаргалтай, бат бөх гэр бүлийг хэрхэн цогцлоох тухай буюу “ Зөв хандлагын нөлөөлөл” гэсэн сэдвээр лекц унших гэнэ.
“Залуу хүн” цуврал лекц нь залууст мэдлэг, мэдээлэл өгсөн, сургамжтай, мөн нийгэмд танигдсан хүмүүсийн амжилтаас хуваалцах гэхчилэн олон зүйлийг залуучуудад өгдгөөрөө залуусын дунд нэр хүндтэй лекцүүдийн нэг юм. Тэгвэл энэ жилийн “Залуу Хүн” цуврал лекцийг МЗХ тун өвөрмөц байдлаар эхлүүлэх аж. Учир нь гэр бүл, залуу хосуудад зориулсан сонирхолтой лекц сонсохын зэрэгцээ Уильям Шекспирийн “Ромео Жульета” жүжгийг үзэх нь.
МЗХ уг жүжгийг зүгээр ч нэг сонгоогүй аж. Учир нь тэд 9 дүгээр сарыг “Тархиа чөлөөлье” сар болгон зарлаж, залууст хайр дурлалдаа үнэнч байж, аз жаргалтай бат бөх гэр бүлийг бий болгохыг уриалан “Ромео Жульета” жүжгийг тус лекцийнхээ нээлтэнд зориулан тоглуулахаар болсон байна. Энэхүү санаачилгыг Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон дэмжин, хамтран ажиллахаар болсон бөгөөд уг жүжгийн тасалбарын үнийг 10 000 төгрөгөөр авах боломжийг залуустаа олгожээ.
Үүгээр ч зогсохгүй “ Залуу хүн” лекцийн нээлтийн тасалбарт Сургалт судалгааны Полиси төвийн сургалтанд 70 хувийн хөнгөлөлттэй хамрагдах эрхийн бичиг, Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төвийн Манжуурын аялалд хосоороо 30 хувийн хөнгөлөлт эдлэх, Тhe Collective манлайллын сургалтанд 30 хувийн хөнгөлөлттэй хамрагдах мөн Хангарьд фитнесс клубээр 25 хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг давхар давхар боломжууд байгаа аж.
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
