Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Жеймс Андерсон, цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийнхээ талаар товч мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн банктай хамтран хотын тээвэр, хөрөнгө оруулалтын бодлого, газрын харилцаа, хот төлөвлөлтийн менежментийн чиглэлээр хамтран ажиллаж, хэд хэдэн зөвлөмж гаргасан. Мөн өнгөрсөн жилээс эхлэн “Нийгмийн хариуцлагыг бэхжүүлэх” төсөл эхлүүлж Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй гэсэн 3 том дүүргийг тус төсөлд хамруулан ажиллаж байна. Энэ төсөл нь нь боловсрол, эрүүл мэндийн салбарт нийгмийн эргэх хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэсэн гэдгийг тэрээр хэллээ. Төслийн үр дүнд иргэд тэр дундаа нийгмийн эмзэг давхаргын хүмүүсийн дуу хоолойг төрийн шийдвэр гаргах явцад оролцуулах, тэдний амьдралын түвшин дээшилж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг адил тэгш хүртэх боломж бүрднэ гэдгийг тэрээр онцлов.
Уулзалтын төсгөлд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон Монгол Улс Дэлхийн банкны гишүүн орон болсны 25 жилийн ойд зориулсан Хүндэт тэмдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод гардуулан өглөө.
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
