Монгол Улсын мастер үсчин Н.Алтаншагай хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа

2016 оны 09-р сарын 22 өдөр, 11 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Үсчний мэргэжлээр 15 жил ажиллаж, Монгол улсынхаа нэрийг тив, дэлхийд гаргаж яваа мастер үсчин Норовцэмбэлийн Алтаншагай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсаныг өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гардуулан өглөө. ““Хос шагай” нэртэй үсчин, гоо сайхны салоны захирлын албыг хашиж байгаа тэрээр Үсчин гоо сайханчдын Азийн аварга шалгаруулах тэмцээний 2008, 2012, 2015 оны аварга төдийгүй 2016 оны 3 дугаар сард болсон үсчин, гоо сайханчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ. Хотын дарга мастер үсчин Н.Алтаншагайг төрийн одон медалиар шагнагдсанд баяр хүргээд цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх