Зөвшөөрөлгүй барилгын ажилд хяналт тавих ажлын хэсэг байгууллаа

2016 оны 09-р сарын 23 өдөр, 10 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж хууль зөрчиж барилга угсралтын ажил эхлүүлсэн барилга байгууламжид хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү ахлах бөгөөд бүрэлдэхүүнд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Газрын алба, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Зураг төслийн хүрээлэн, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Улаанбаатар дулаан түгээх сүлжээ” төрийн өмчит ХК зэрэг нийслэлийн харьяа газар агентлагуудын дарга нар багтжээ.

Хотын дарга ажлаа авсан даруйдаа зөвшөөрөлгүй барилгын ажилд хяналт тавьж, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн газраас хумсалж бизнесийн зориулалтаар барилга барих явдлыг зогсооно гэдгээ мэдэгдэж байсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх