Хоёр улсын парламент дахь бүлгүүдийн харилцааг идэвхжүүлэх талаар санал солилцов

2016 оны 09-р сарын 23 өдөр, 15 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Ц.Цогзолмаа нар энэ сарын 18-22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын гишүүн Ким Ён Жүгийн урилгаар тус улсад айлчлал хийж байгаа юм. Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Жон Сэ Гюүн  өнөөдөр /2016.09.21/ Монгол Улсын Их Хурлын гишүүдийг хүлээн авч уулзав.
Тус уулзалтаар хоёр улс хоорондын эдийн засгийн харилцаа, тэр дундаа худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны үр өгөөж, хамрах цар хүрээг өргөжүүлэх талаар ярилцлаа. Түүнчлэн Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаар санал солилцов.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд парламент дахь найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг тэмдэглэн хэлээд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейд Солонгос-Монголын бүлэг байгуулахад анхаарч дэмжихийг ноён Жон Сэ Гюүнээс хүслээ. Тэрээр Аж Үйлдвэрийн сайд байхдаа 10 жилийн өмнө Монгол Улсад очиж байсан талаар дурсаад Үндэсний Ассамблейд Солонгос-Монголын найрамдлын бүлэг байгуулахад анхаарч ажилахаа илэрхийлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд энэ удаагийн айлчлалынхаа үеэр Бүгд Найрамдах Солонгос Улсын Данкоокийн Их сургуулийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус сургуульд жилд 50-100 оюутан залуусыг суралцуулах, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах талаар ярилцаж, тохиролцсон байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын гишүүд тус улсад сурч, ажиллаж, амьдарч буй монголын иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх