НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй өнөөдөр уулзлаа.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн НҮБ-ын төдийгүй олон улсын томоохон арга хэмжээ, энхийн болоод дэлхий дахины хөгжил цэцэглэлтийн төлөө үйлсэд идэвхтэй оролцсоор ирсэн Монгол Улсын хүчин зүтгэлийг өндрөөр үнэлэн талархаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжин улс орондоо хэрэгжүүлээд байгаагаас гадна “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг батламжилсан Монгол Улсад баяр хүргэв. Мөн НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд хувь нэмрээ өнөө хэр нь оруулсаар байгаа Монголын ард түмэнд талархлаа илэрхийлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч олон улсын арга хэмжээнд оролцон, дэлхий дахинаа тулгамдаж буй сорилт бэрхшээлийг хамтдаа хэлэлцэн, Тогтвортой хөгжлийн зорилтууд, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр гэх мэт хамтын шийдвэрийг хэрэгжүүлэх нь Монгол Улсын хувьд чухал үүрэг хэмээгээд энэ чиглэлд цаашид тууштай ажиллахаа мэдэгдэв.
Уулзалтын үеэр талууд НҮБ болон олон улсын хамтын ажиллагаан дахь Монголын үүрэг оролцоог нэмэгдүүлэх талаар болон дэлхий нийтэд тулгамдаад буй зарим асуудлын талаар ярилцлаа.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ дэх Байнгын төлөөлөгчийн газарт зочлон, Нью-Йорк хотноо ажиллаж амьдардаг монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.
Маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч Филадельфи хотын удирдлагуудтай уулзан, Пенсилванийн их сургуульд лекц уншиж, тус сургуулийн хэвлэлд ярилцлага өгнө.



Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
