ДОХИО !!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:
Өнөө шөнө Архангай,Өвөрхангайн хойд хэсгээр нойтон цас орж, газар тариалангийн бүс нутгаар 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ.
Малчид, Тариаланчид, Хадланчид, Тээвэрчдийн анхааралд:
Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, хүйтэрч, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2016 оны 09 дүгээр сарын 26-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хүйтэрч Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бороо, Хэнтийн уулсаар хур тунадас орно. Салхи зүүнээс хойш эргэж шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, бусад нутгаар 0-5 градус , өдөртөө бүх нутгаар 5-10 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүнээс хойш эргэж шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ Шөнөдөө Дорноговийн нутгаар 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө Дундговийн нутгаар 7-12 градус,бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг. Хур тунадас орно. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс хойш эргэж шөнөдөө секундэд 7-12 метр, өдөртөө секундэд 4-9 метр. Хүйтэрч шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 8-10 градус дулаан байна.
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
