Импортоор орж ирсэн хэд хэдэн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй байгааг тогтоожээ

2016 оны 09-р сарын 26 өдөр, 16 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт импортын хяналтын хэлтсээс нийслэлийн хэмжээнд 4370 аж ахуйн нэгж, 45 иргэний импортоор оруулж  ирсэн  бараа бүтээгдэхүүнд шалгалт хийжээ. Шалгалтаар  АНУ-ын “Buttermilk Ranch” нэрийн пиццаны амтлагч нь хадгалалтын хугацаа дууссан.

БНСУ-ын “Berrymix” нэрийн жимстэй тараг нь лабораторийн шинжилгээгээр хүнд металлын үлдэгдэл буюу хар тугалгын агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их байсан нь тогтоогдсон байна. Мөн  ОХУ-ын “Фуросемид” нэрийн эм эмийн бүртгэлийн хүчинтэй хугацаа дууссан. Грек улсын “Septona” хуруу лент нь импортын лицензгүй,  зөвшөөрөлгүй худалдаалагдаж байсныг илрүүлсэн байна. Түүнчлэн БНХАУ-ын “Вэй-эр” Биологийн идэвхит бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй болохыг тогтоожээ.  Тиймээс  бараа  бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх