Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд 10 жилийн ял оноожээ

2016 оны 09-р сарын 27 өдөр, 13 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Т гэгч нь насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг гарч байсан. Уг үйлдлийг аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.

 Дээрх хэрэгт аймгийн прокурорын орлогч Ж.Болорпүрэв хяналт тавин ажиллаж, яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай тооцож, 10 жил 1 сар хорих ял оногдуулсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх