ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны урилгаар Монголын сэтгүүлчид БНХАУ-д айлчилж байгаа бөгөөд Хятад-Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагад оролцож байна.
Энэ удаагийн айлчлалын онцлог нь Монгол Улсын эдийн засагт онцгой нөлөө үзүүлдэг агаарын болон төмөр зам, автозамын боомтуудтай газар дээр нь танилцаж байна. Айлчлалын хүрээнд сэтгүүлчид Хөх хотод “Нэг бүс нэг замын боомтын алхаа” сэдэвт Хятад-Монголын сурвалжлагчдын хамтарсан хуралд оролцов.
Хурлын үеэр ӨМӨЗО-ны Худалдааны танхимын орлогч дарга, Боомтын албаны дарга Гүө Ган боомтын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Сэтгүүлчдийн айлчлал Баяннуур, Ордос хотод үргэлжлэх үеэр Өвөр Монголын цахим боомттой танилцлаа. Уг боомтыг 2014 онд байгуулжээ. Боомт нь төрийн зүгээс удирдлагаар хангаж, төр хувийн хэвшил хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээнд “Хамтдаа байгуулж, хамтдаа удирдан,хамтдаа ажиллах” зарчмын дагуу байгуулагдсан түүхтэй. Тус боомтын эрхэм зорилт нь үндэсний цахим сүлжээний системд тулгуурлан үйлдвэр худалдааны байгууллагууд, татвар , гааль, мэргэжлийн хяналт, зам тээвэр, төмөр зам ,иргэний нисэх, банк санхүү болон экспорт импортын үйл ажиллагааны дансыг цахим хэлбэрээр Өвөр Монголын цахим боомтын дата төвд байршуулахад оршино. Түүнчлэн төрийн удирдлагын ба хяналт шалгалтын аль ч байгууллага шууд хяналт тавих,шалгах бүрэн боломжтой. Аж ахуйн нэгжийн тооцоо нийлэх, гаалийн бүрдүүлэлт, татварын буцаан олголт зэргийг онлайнаар шууд хийх давуу талтай юм. Энэ талаар цахим боомтынхон сэтгүүлчдэд дэлгэрэнгүй танилцууллаа.

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
