Загвар өмсөгч Э. Энхболд “ Тэргүүний залуу” боллоо

2016 оны 09-р сарын 27 өдөр, 16 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

МЗХ загвар өмсөгч Э.Энхболдыг хүлээн авч, “ Тэргүүний залуу” цол тэмдгээр шагналаа. Тэрээр энэсарын 8-12-ны хооронд Хонконгт болсон “International Fashion Super Model” тэмцээний эрэгтэй моделийн төрөлд шилдгийн шилдгээр шалгаран “Гранпри” шагналын эзэн болсон юм. Түүний энэхүү амжилтыг үнэлэн МЗХ өнөөдөр ийнхүү шагналаа.

Загвар өмсөгч Э.Энхболд энэхүү тэмцээний үр дүнд гадны уран бүтээлчдийн анхааралд өртөж, 2-3 киноны санал хүлээж авсан байна. Тэрээр энэ жил “Боловсрол” ТВ-ээс зохион байгуулсан “Яг түүн шиг” реалити шоунд оролцож, дөрөвдүгээр байрт шалгарсан. Мөн энэ сарын 24-нд нээлтээ хийгээд буй “Галзуу зугаалга” кинонд анхныхаа дүрийг бүтээгээд байгаа юм.

Шагнал гардуулах үеэр МЗХ-ны дэд Ерөнхийлөгч Ө.Шинэхүү Монголын шинэ үеийн залуусын нүүр царай болж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргасанд баяр хүргээд “ Энэ жил Монголын залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой, Монголын залуучуудын холбоо байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Иймд салбар бүрийн тэргүүлэгч, салбартаа манлайлж амжилт гаргасан залуусыг хүлээн авч, тэдний амжилтыг үнэлэх, олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулж байна” хэмээн онцолсон юм.

Харин загвар өмсөгч Э.Энхболдын хувьд “Хүн сайхан мөрөөдөлтэй байж, мөрөөдлийнхөө төлөө зогсолтгүй хөдөлмөрлөдөг, тэмүүлдэг байгаарай” хэмээн залуустаа захисан юм.

Тэрээр мөн  энэ сарын 14-нд болох “Залуу хүн”-2016 цуврал лекцийн хоёрдахь зочноор уригдаад байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх