Туул голын эргэн тойрон гамшгийн байдалд байна

2016 оны 09-р сарын 28 өдөр, 16 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“Булга шанд гол мөрний эхийг хамгаалах сан”-гийн тэргүүн А.Оюунчимэг, “ Туул тосгон ” ТББ-ийн тэргүүн Д.Норовням, Хан-Уул дүүргийн 13 дугаар багийн малчин Т.Отгонбаатар нар өнөөдөр /09.27/ хэвлэл, олон нийтэд хандлаа. Учир нь тус баг Улаанбаатараас 25 км-ийн зайд байрлах хуучнаар “ Шувуун Фабрик” орчим. Улаанбаатар хотын хүнсний ногооны хэрэглээг хангадаг тус бүс нутагт сүүлийн жилүүдэд байгалийн түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа хэрээс хэтэрч хүн, мал амьтанд сөрөгөөр нөлөөлж эхэлсэнд нутгийн иргэд эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Одоогоор 100 орчим кариер байрлаж 20-340 хүртэлх га газрыг хамарч үйл ажиллагаа явуулсанаар байгаль орчинд асар их хор хөнөөл үзүүлсээр байна. Үүнд үе үеийн Засгийн газар анхааралдаа авч арга хэмжээ аваагүйгээс  болж нутгийн иргэд дайжихад хүрлээ. Тэгш ногоон талыг сүйтгэж нөхөн сэргээлтгүйгээс агаарт их хэмжээний тоосжилт үүссэнээр  хүнсний ногооны ургалтад муугаар нөлөөлж  тариаланчид, нутгийн иргэд малчид уушигны өвчинөөр өвчлөх, харшлах  зэргээр эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлж  мал хээл хаяж эхэллээ. Түүнчлэн кариерийн нүхэнд хүүхэд, хөгшид унаж амь насаа алдсан тохиолдол гарсан. Монгол хүн эрүүл аятай таатай орчинд амьдрах эрх зөрчигдаж байна. Иймд төр засаг энэ байдлыг анхааралдаа авч нэг лиценз дээр 4-5 байгууллага, хувь хүн үйл ажиллагаа явуулж байгааг зогсоож хяналт шалгалтаа чангатгаж өгөхийг тэд хүслээ. Даруйхан арга хэмжээ авахгүй бол Туул голын эргэн тойрон гамшигийн байдалд шилжих аюул нүүрлэж байгааг анхаарууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх