Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын ахмад багш нарын холбоотой хамтран өнөөдөр /2016.09.28/ Төрийн ордны Их танхимд “Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт” зохион байгууллаа.
Ахмад багш нарын 10 дахь удаагийн хүндэтгэлийн дурсамж уулзалтыг нээж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь баяр хүргэж, үг хэлсэн юм. Тэрээр өнөөдөр Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэн байгууллагдсаны 95 жил, монголын багш нарын баярыг тэмдэглэж эхэлсний 50 жил, дэлхийн болон монголын ахмадын баяр зэрэг үйл явдал тохиож байна. 1921 оны 8 дугаар сарын 14-нд Ардын засаг сургууль байгуулахаар шийдвэрлэж, 12 дугаар сарын 4-ний өдөр хүрээний бага сургууль байгуулагдсанаар боловсролын салбарын анхны үндэс суурь тавигдаж, боловсролын салбар хөгжих боломж нөхцөл бүрдсэн байна. Монголын боловсрол, шинжлэх ухааны үнэт зүйл, амжилт бүтээлийг бий болгож, ирээдүй хойч үеэ тасралтгүй бэлтгэж яваа эрдмийн хөтөч ахмад эрдэмтэн багш, судлаач, албан хаагчид Та бүхэн монгол түмний бахархал хэмээн онцлон тэмдэглэллээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн С.Чинзориг нийт багш, сурган хүмүүжүүлэгч болоод хуран цугларсан нийт ахмад багш нарт баяр хүргэж, үг хэлэв. Тэрээр ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт нь багш нарын нийгэмд гүйцэтгэсэн үүргийг багш-шавийн нандин холбоосыг харуулсан ач холбогдолтой арга хэмжээ юм. Тус Байнгын хороо Ахмад багш нарын холбоотой цаашид бүхий л талаар хамтран ажиллаж, боловсролын салбарын багш, ажилтнуудын нийгмийн баталгааны асуудал, цалин хөлс, ажиллах нөхцөл боломжийг сайжруулах асуудлуудыг шийдвэрлүүлэхийн төлөө цаашид ч анхааран ажиллах болно гэлээ.






Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, ахмад багш Б.Зангад, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат нар ая дууны мэндчилгээ дэвшүүлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нар ахмад багш нартаа хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
