Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа маргааш эхэлнэ

2016 оны 09-р сарын 30 өдөр, 11 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль ирэх аравдугаар сарын 19-нд болно. Сонгуулийн ерөнхий хорооноос гар¬гасан сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах хуваарийн дагуу аймаг, дүүргийн сонгуулийн хороод нэр дэвшигчдээ бүртгэж, нэр дэвшигчдийн үнэмлэхийг тарааж дууссан байна.

Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сум 1792 тойрогт хуваагдсан бөгөөд нийт 7006 мандатын төлөө 15209 хүн өрсөлдөхөөр бүртгүүлж, үнэмлэхээ гарджээ. Ингэснээр нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаагаа ирэх аравдугаар сарын 1-нээс буюу маргаашнаас эхэлнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх