Нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 97,4 хувьтай байна

2016 оны 10-р сарын 03 өдөр, 16 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хотын Ерөнхий менежер нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан байгууллагуудын  гэрээний хэрэгжилтэд ажлын хэсгээс хийсэн хяналт, шинжилгээтэй танилцлаа.

2016 оны байдлаар нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 97.4 хувьтай, хотын гэрэлтүүлгийн асалт засвар үйлчилгээ хариуцсан байгууллагуудын ажил 88,6 хувь буюу “Хангалттай” гэж дүгнэснээ ажлын хэсгээс танилцуулав.

Мөн гэрэлтүүлгийн нэгдсэн удирдлагын системд холбогдоогүйгээс эрчим хүчний тарифын зөрүүгээс хэрэглээний зардал ихэсдэг зөрчил илэрсэн. Цаашид нийслэлийн хэмжээнд 397 шитийг нэгдсэн удирдлагын системд холбох замаар цаг хугацаа, хүн хүч, эрчим хүчний зардлыг хэмнэх боломжтой.

Захиалагч, гүйцэтгэгч ашиглагч, ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, гэрээ эрх зүйн зохицуулалт хийх, харилцан хүлээх эрх үүргийг тодорхой болгох асуудлаар холбогдох байгууллагуудад  зөвлөмж хүргүүлнэ гэв.

Түүнчлэн гэрэлтүүлэг хариуцсан байгууллагуудад хариуцсан зам талбайнхаа гэрэлтүүлгийн асалтын хувийг нэмэгдүүлэх, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, сэлбэг материалыг хангалттай хэмжээнд нөөцлөх, доголдол саатал гаргахгүй, гарсан гэмтлийг тухай бүрт нь шийдвэрлэж байх зэрэг  зөвлөмжүүдийг өглөө.

Энэ үеэр Хотын Ерөнхий менежер  ажил сайжруулах шаардлагатай гэж дүгнэгдсэн гэрэлтүүлгийн “Би Эм Жи Эл” ХХК, “Бажамандал” ХХК, “Новел Нетворк” ХХК, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг эргэн шалган танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болголоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх