Өнөөдөр Балжинням, Дашнямтай өдөр

2016 оны 10-р сарын 04 өдөр, 07 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 10 сарын 4. Мягмар(Ангараг) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 3. эрхтний тэнгэрт-15 од, шарагчин хонь, арвидах барилдлагатай өдөр. Балжинням, Дашнямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:56-18:25.
-Өдрийн сайн цаг: бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад баясгалан, баян болох сайн. Гэвч могой, морь, бич, тахиа, үхэр жилтнээ цээртэй.
-Туулай, хонь, гахай, морь, могой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Цог буян, өлзий хутгийн дэмбэрэлт үйл бүхэнд машид сайн өдөр. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх