Орон сууц, гэр хорооллын дундах эвдрэл ихтэй замуудыг засна

2016 оны 10-р сарын 04 өдөр, 15 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хотын Ерөнхий менежер намрын тохижилт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд хийгдэх зам засвар арчлалт, тохижилтын ажлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд танилцууллаа. Энэ ажлын хүрээнд орон сууц болон гэр хорооллын дундах ус ихээр тогтдог, эвдрэл ихтэй, явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулдаг  зайлшгүй засварлах шаардлагатай замуудыг засварлах юм.
Ус ихээр тогтдог замуудыг тэгшлэх, хайрга асган нягтруулах, асфальтобетон хучилтад гарсан эвдрэлд нөхөөс хийх ажлууд хийж эхлээд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх