Хөөрхий МОНГОЛ ЭМЧ нар минь

2016 оны 10-р сарын 04 өдөр, 16 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Сэтгэл хөндүүрлэн, нулимсаа залгин байж тэднийхээ өмнөөс бичиж сууна. Хөөрхий МОНГОЛ ЭМЧ нар минь… Хичнээн эмч өнөөдөр сэтгэл дотроо нулимстай, нүүрэн дээрээ инээмсэглэлтэй ажлаа хийж яваа бол?

Ямар гээчийн хүнд, хэцүү цаг үед бид амьдрана вэ? Яасан гэж эмч бид олны өмнө бөхөлзөж, түмний өмнө ялтан мэт байцаагдах ёстой юм бэ? Яалаа гэж…..?
Найзууд наргин цэнгэж, зугаалж байхад БИД шалгалт, шүүлэг, гардандаа бэлдэж хоносныхоо төлөө юу,
Үеийхэн хөлөө олоод, мөнгөжиж байхад БИД эцэг эхийнхээ мөнгөөр сурч, боловсорч байсныхаа төлөө юу
Залуу халуун насаа жижүүр хийн, өвчтөнийхөө хажууд нойргүй хоносныхоо төлөө юу? эсвэл,
Эмч болно гэсэн гэгээн тунгалаг мөрөөдлөө дагасныхаа төлөө юу ?

Хэл амаа булаалдан эмчийг муулах, МУУХАЙ МОНГОЛ ХҮН танаас асууя???
Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсох гэж анагаахад 6 жил, резидэнт эмчээр 2 жил, нарийн мэргэжлээр 2 жил, хамгийн доод тал нь 10 жил сурдагийг,
Өвчтөнийхөө төлөө санаа зовж, хагас дутуу нойртой хонож, ажилдаа яаран ирдэгийг,
Үхэл амьдралтай тэмцэлдэн, өчнөөн цаг хагалгааны ширээний ард хөлсөө туслуулан зогсдогийг,
Жижүүр хийж хоносныхоо төлөө хичнээн гэр бүл салж, хүүхэд өнчирч буйг ТА НАР МЭДЭХ ЮМ УУ???

Хэлтэй амтай болгон эмчээ муулж, гартай хөлтэй бүхэн эмчээ чичлэн зогсдог ямар аймшигтай нийгэм бэ? Монгол хүний саруул ухаан хаачсан юм бэ?? Бид таны хар үгсийн бай болохоор энэ мэргэжлийг сонгоогүй юм шүү. Хоолойн чадалгүй дуучин, ховоор амь зуугч сэтгүүлчид, хэнээ мэдэхгүй хүмүүс хүртэл эмчийг муулдаг болж. Ингэж эмчээ доромжилдог улс орон МОНГОЛ-оос ӨӨР ХААНА Ч БАЙХГҮЙ шүү.
Бид юу ч гуйхгүй ээ, зүгээр л ЭМЧ-ээ ХҮНДЭЛДЭГ, ХАЙРЛАДАГ байгаач ээ МОНГОЛЧУУД АА!!!!

Хаанаа ч хүрэлцэхгүй цалин авдаг ч, БАЯРЛАЛАА гэдэг ганц үгэнд цэлмэдэг, цалингийн төлөө бус ХҮНИЙ ТӨЛӨӨ цохилох зүрхтэй хөөрхий МОНГОЛ ЭМЧ нар минь….

10.04.2016
Н. Баялагмаа (M.D)

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх