Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

2016 оны 10-р сарын 05 өдөр, 10 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр барилгын салбараас төрж гарсан Хөдөлмөрийн баатар, Гавьяат барилгачин ахмадуудаа хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүллээ. Тэдний уулзалт ажил хэрэгч байдлаар эхэлж жинхэнэ “мэргэжлийнхний хэл”-ээр үргэлжилсэн нь ахмадууд сэтгэл хангалуун байсан юм.

DSCF8039

        Сайд Г.Мөнхбаяр Монгол Улсын Засгийн газрын гишүүний хувиар саяхан 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хүндрэл бэрхшээлийг “ах нартаа ховлох”-ын зэрэгцээ өдий хүртэл олон саад бэрхшээлийг давж ирсэн залгамж чанарыг үргэлжлүүлнэ. Та нарынхаа сонорыг мялааж бахархлыг төрүүлэх олон сайн мэдээ дуулгах болно.

DSCF8021
DSCF8041

         Наад зах нь бидний барилгын хэрэглээний үнэ цэнтэй түүхий эдийн нэг болох 14 төрлийн зэсийг Эрдэнэт үйлдвэрийн олборлодог зэсээр хийдэг Цахилгаан кабелийн үйлдвэр байгуулахаар өмнөх Засгийн газрын үед зээл авч үйл ажиллагаагаа эхэлсэн юм байна. Удахгүй энэ үйлдвэр үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. Уулзалтын төгсгөлд  сайд Г.Мөнхбаяр ахмадуудтайгаа дурсгалын зураг авахуулж гарын бэлгээ гардууллаа.

DSCF8014

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх