Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 улиас тарина

2016 оны 10-р сарын 05 өдөр, 18 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Бүх  нийтээр мод тарих үндэсний өдөр 10 дугаар сарын 8-нд тохиож байна. Энэ өдрийн хүрээнд Толгойтоос Амгалан өртөө хүртэл 17 км төмөр замын хамгаалалтын зурваст, төмөр замын 2 талаар Сибирийн 3.5-4 м өндөртэй 8000 улиас модыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран тарихаар болжээ.  Энэхүү ажлыг ногоон байгууламжийн чиглэлээр мэргэшсэн, мод үржүүлгийн газарууд болон хүн хүч, машин техник технологийн нөөцтэй хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, 3 жилийн турш арчилгааг нь хариуцуулахаар болсон байна.

Түүнчлэн ирэх 4 жилийн хугацаанд Налайхаас Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарам хүртэлх төмөр замын хамгаалалтын дагуу хайлаас, улиас  тарихаар төлөвлөсөн бөгөөд  иргэд ойн зурвас дундуур төмөр замаар зорчих боломж бүрдэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх