“Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй” уулзалт зохион байгуулав

2016 оны 10-р сарын 06 өдөр, 15 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

МСНЭ-ээс санаачлан “Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй” уулзалтыг өнөөдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа. МСНЭ-ээс жилд нэгээс хоёр удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийг сэтгүүлчидтэй уулзуулж, тухайн цаг үеийн асуудлуудаар ярилцуулж байх саналыг өмнө нь тавьж байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү саналыг хүлээн авч сэтгүүлчидтэй хийх эхний уулзалтыг ийнхүү зохион байгуулав. Уг уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаг үеийн сонирхол татсан олон асуултад хариулт өгөв.

Сэтгүүлчид Эрдэнэт үйлдвэрийг тойрсон асуудал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл нарын удаа дараа хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагад хөндөгдсөн сэдэв зэрэг нийгмийн зүгээс хариулт хүлээж байгаа асуултуудыг асууж, Төрийн тэргүүн тэдгээрт дэлгэрэнгүй хариулсан юм.

Уг уулзалтыг МҮОНТВ, Eagle телевиз, www.news.mn, www.ikon.mn сайтууд шууд дамжуулан олон нийтэд хүргэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх