200 гаруй иргэнд хууль, эрх зүйн зөвлөгөө өгчээ

2016 оны 10-р сарын 07 өдөр, 12 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Сүхбаатар дүүргийн Засаг Даргын Тамгын Газар Монголын Хуульчдын холбоотой хамтран өнөөдөр иргэдэд хууль, эрхзүйн үнэгүй зөвлөгөө мэдээлэл өглөө. Энэхүү арга хэмжээ дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын Иргэний танхимд болсон бөгөөд 10 гаруй өмгөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй баг Эрүү, иргэн, захиргааны чиглэлээр 200 гаруй иргэнд эрхзүйн туслалцаа үзүүлэв. Иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх арга хэмжээний талаар Сүхбаатар дүүргийн Засаг Даргын Тамгын газрын хууль эрхзүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Булгантамираас тодруулахад “Манай Сүхбаатар дүүрэг Хуульчдын холбоотой хамтран жил бүр иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгдөг. Тухайлбал, иргэдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог хөдөлмөрийн маргаан, гэр бүлийн асуудал, газар өмчлөлтэй холбоотой асуудлаар иргэд ханддаг учраас өнөөдөр энэ чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгчдийг урьж ирүүлэн зөвлөгөө өгч байгаа юм. Ер нь иргэд хуулийн мэдлэг дутмаг байдлаасаа болж эрх нь зөрчигдөх, цаг хугацаа алдах хүндрэл гардаг. Тиймээс иргэд энэ арга хэмжээнд ирснээрээ хууль зүйн мэдлэгээ нэмэгдүүлэх,өөрт тохиолдсон асуудлыг хэрхэн хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой талаар мэдээлэл авдгаараа ач холбогдолтой юм” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх