Өнөөдрөөс эхлэн 4 уулзвараар гэрлэн дохио харгалзахгүй баруун гар тийш эргэж болно

2016 оны 10-р сарын 10 өдөр, 11 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Төв замын томоохон уулзваруудад гэрлэн дохионы зохицуулалтаас болж, авто машины түгжрэл үүсдэг. Тиймээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор  Баруун болон Зүүн дөрвөн зам, Саппоро , Гэсэр сүмийн уулзвараар улаан гэрэл үл хамааран эргэж болох зохицуулалт хийж, өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Жолооч баруун гар тийш эргэхдээ эсрэг урсгалаас ногоон гэрлээр ирж буй автомашинд болон зам гарч яваа явган зорчигчид зам тавьж өгөх ёстой. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын судалгаагаар уулзвар нэвтрэхдээ тээврийн хэрэгсэл гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш чөлөөтэй эргэх нь уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, тухайн уулзварт үүссэн түгжрэлийг 20 хувь багасгах юм. Мөн авто машины дуу чимээ, агаарын бохирдлыг багасгахад эерэгээр нөлөөлнө гэж тооцжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх