Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2016.10.11-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Бодлогын 104 арга хэмжээг хэрэгжүүлнэ
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн барихаар болов. Төсөлд 104 арга хэмжээний хүрээнд нийт 5.5 их наяд төгрөгийн санхүүжилт хийх бөгөөд улсын төсвөөс 352.2 тэрбум, гадаад эх үүсвэрээс 933.6 тэрбум, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээс 117.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.
“Эрдэнэт”-ийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-д танилцуулна
“Эрдэнэт”, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг худалдах, худалдан авах үйл ажиллагааг шалгасан Ажлын хэсгийн дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар сонслоо.
Уг асуудлаар гаргасан өмнөх Засгийн газрын шийдвэр нь Үндсэн хууль болон бусад хууль тогтооомжийг зөрчсөн эсэх, тухайн үеийн Сангийн сайд, Гадаад хэргийн сайд, Аж үйлдвэрийн сайд нарын тушаал, “Эрдэнэт” үйлдвэрийн шинээр томилогдсон ТУЗ-ийн шийдвэрүүд нь холбогдох хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хууль хяналтын байгууллагад хандахыг холбогдох сайд нарт даалгалаа. Дүгнэлтээ УИХ-д танилцуулахыг Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Чойжилсүрэнд Засгийн газрын тэмдэглэлээр үүрэг болголоо.
20 сая ам.долларын санхүүжилттэй хамтарсан төсөл хэрэгжүүлнэ
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын Хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Экспортыг дэмжих төсөл”-ийг хэлэлцээд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болов.
Таван жилийн хугацаанд хэрэгжих төслийн хүрээнд экспортод чиглэсэн үндэсний аж ахуйн нэгж, үндэсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ. Зээлийн хэмжээ 20 сая ам.доллар, жилийн 1.25 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай байх юм.
Товч мэдээ
– Боловсролын салбарт 2017 онд хэрэгжүүлэх Концессын төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталлаа.
– Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа.
– Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд Найрамдах Куба Улсад хийсэн албан ёсны айлчлал болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
