Хамгийн сайхан тоглолтыг хайртай түмэндээ өргөн барина

2016 оны 10-р сарын 13 өдөр, 13 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

МУГЖ, дуучин Д.Энхзулын хүү Чинбаярын “Аз жаргалын цэцэг” нэртэй  анхны бие даасан уран бүтээлийн тоглолт болох гэж байгаа билээ. Түүний тоглолтыг нэгэн үеийн уран бүтээлч болох “B sound” продакшны захирал, дуучин Б.Болд продюссерлан ажиллаж байгаа юм. Урлагийн салбарт өөрийн гэсэн орон зайгаа бүрдүүлж, үргэлж шинэ сайхан уран бүтээлээр сонсогч түмнийхээ сонорыг мялааж байдаг залуус амьдрал дээрээ ч бас сайхан нөхөрлөдөг.

Тиймдээ ч нэгнийгээ дэмжин ийнхүү тоглолтын продюссерийн үүргийг гүйцэтгэж байгаа Б.Болдын хувьд өмнө нь ч бас уран бүтээлчдийн тоглолтыг хариуцан ажиллаж байсан туршлагатай нэгэн.

Аравдугаар сарын 14-нд 19 цагаас Монгол бөхийн өргөөнд  сонсогч түмэндээ “Аз жаргалын цэцэг”-ээр бэлэг барих гэж байгаа залуус билетний борлуулалтад бус харин үзэгчдийнхээ сэтгэлд нийцэхүйц, бүх талаараа сэтгэл ханамж өгөхөөр уран бүтээлийг хүргэхээр ажиллаж байна.

Тоглолтод МУГЖ дуучин Д.Энхзул, С.Эрдэнэцэцэг, Х.Болормаа, Л.Болдбаатар, СТА дуучин Я.Гэрэлчулуун, Б.Болд, Э.Чулуунчимэг, дуучин Д.Найдандорж, Б.Уранзаяа нар оролцон ая дуугаа өргөх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх