Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2016 оныг “Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийг сурталчлах-Цэргийн насны залуусын эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх жил” болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд шинэчлэгдэн батлагдсан батлан хамгаалах багц хуулиуд, Монгол Улсын Батлан хамгаалах, Хууль зүй, Эрүүл мэнд спортын сайдын 2016 оны А/115, А/174, А/194 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн жинхэнэ албан хаагчийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргах журам”-ыг сурталчлах, хэрэгжилтийг хангах, мэдээлэл өгөх зорилго бүхий зөвөлгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна.
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Т.Пүрэвчулуун “Улсын хэмжээнд жилд дунджаар цэргийн насны залуучуудын 20-25 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөг. Эдгээр залуусын 25-45 хувь нь бэлгийн замын халдварт өвчнөөр мөн дотор, сэтгэцийн өвчин ч багагүй хувийг эзэлж байна. Үүнээс шивээс, харааны бэрхшээлээр тэнцэхгүй байх нь элбэг байдаг” гэдгийг хэллээ.
Нийслэлийн Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар “Энэ журам шинэчлэгдэн гарснаараа иргэдэд илүү ойр, иргэд рүү чиглэсэн заалтууд их орсон байгаа юм. Жишээлбэл: Тахир дутуу болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд жил бүр цэрэг татлагаар ордог байсан. Цаашдаа эдгээр иргэд тайван цагт цэргийн албанд тэнцэхгүй гэсэн журмаар чөлөөлөгдөж, дахин цэрэг татлагаар орохгүй байхаар болж байна. Мөн шинэчлэгдсэн хуульд цэргийн алба хаах хэлбэрүүдийг нэмж өгсөн, иргэдийг цэргийн алба хаагаад ирэхэд нь ажиллаж байсан байгууллага нь заавал ажлын байраар хангаж өгнө гэх мэт иргэд рүү чиглэсэн заалтууд их орсноороо онцлог байгаа. Энэ хүрээнд иргэд болон нийслэл дүүргүүдийн цэргийн штабынханд сурталчлан таниулах сургалт, зөвөлгөөнийг явуулж байна” гэлээ.
Зөвлөгөөнөөр журамд орсон нэмэлт өөрчлөлт, шинээр тусгагдсан өвчин, эмгэгийн талаар, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн өнөөгийн байдал, назалогийн судалгааны талаар мэдээлэл хийнэ. Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдал, тэдний эрүүл мэндийг сайжруулахад тулгамдаж буй асуудлууд, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа сэдвээр үргэлжилж байна.
Өнөөдрийн үйл ажиллагаанд нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нар, Цэрэг татлагын товчоо, цэргийн төв дамжин өнгөрүүлэх баазад ажиллах эмч нарын комиссын дарга, нарийн мэргэжлийн эмч нар, ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцож байна.
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
