Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт Дархан хотын баярын өдөр буюу 10 дугаар сарын 17-ны өдөр 14 хүүхэд мэндэлсэн бөгөөд эх, үрсийн бие эрүүл саруул, сайн байна.
Дархан хотын шинэ иргэд болох 10 хүү, 4 охины ээжүүдэд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр болон аймгийн Засаг даргын нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат нарын бусад албаны хүмүүс баяр хүргэж баярын бэлэг гардуулснаас гадна шинэ иргэддээ Дархан хотын “Чацуутан” батламжийг гардууллаа.
