Дархан, Сэлэнгэ, Орхон чиглэлийн замын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

2016 оны 10-р сарын 18 өдөр, 17 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Архангай аймаг Хануйн гүүрнээс Завхан аймаг Нөмрөг сум хүртэл Замын гадаргуу мөсөн бүрхүүл тогтсон, хальтиргаа гулгаа ихтэй байгаа тул Архангай, Завхан, Увс чиглэлд тээвэрлэлт хийж буй Жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж анхаарал болгоомжтой зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөж байна!

Хойд чиглэлд Дархан, Орхоны замд үзэгдэх орчин хязгаарлагдсан, замын нөхцөл хүндэрснээс Дархан-Уул аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын шийдвэрээр тээврийн хэрэгслийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Шаардлагагүй бол Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан аймгийн чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна!

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх