Үнэ төлбөргүй хууль эрхзүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөг болно

2016 оны 10-р сарын 20 өдөр, 19 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрхзүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгуулах гэж байна.  Энэ үеэр иргэн, хуулийн этгээдэд хуулийн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахад нь туслах, хуульзүйн ач холбогдол бүхий баримт бичгийг боловсруулахад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх, хуулийн асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэх юм Өдөрлөг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон дахь салбаруудад 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10:00-19:00 цагт болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх