“Их хайр”, “Хослох зүрхний уянга”, “Хайрын наран” гээд олон сайхан дууг ард түмнийхээ зүрх сэтгэлд хосоороо эгшиглүүлж буй ДБЭТ-ын дуучин СТА Б.Мөнхтөр, ХЦДБЧ-ын дуучин СТА Ц.Туяацэцэг нарын хамтарсан уран бүтээлийн цэнгүүн “Их хайрын зөрөг” нэртэйгээр түмний хүртээл болох гэж байна. Энэ сарын 28-ны 19 цагаас Монгол бөхийн өргөөнөө болох тоглолтод Б.Туяацэцэгийн эгч УГЖ Ц.Чулуунцэцэг, Ц.Отгонцэцэг нар оролцон ая дуугаа өргөхөөс гадна СТА Л.Банзрагч, Б.Гомбо-Очир, Н.Төмөрсүх, дуучин Н.Бизъяа нарын уран бүтээлчид ч ая дууны дээжээ өргөх аж.
Мөн хоёр уран бүтээлчийн ажиллаж, уран бүтээлээ тууривдаг ДБЭТ, ХЦДБЧ-ын уран бүтээлчид оролцох юм. Харин “Чамгүй нүсэр бүтцээр үзэгч олны хүртээл болох “Их хайрын зөрөг” тоглолт нь мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдах болно. Энэ утгаараа “Их хайрын зөрөг” нь урьд өмнө төдийлөн болж байгаагүй шинэлэг, үзэгчдийг байлдан дагуулсан тоглолт байх болно” хэмээн мэргэжилтнүүд дүгнэж буй. Тоглолтын эзэд болох Б.Мөнхтөр, Ц.Туяацэцэг нарын хувьд ч Монголын урлагын их үүр уурхай болсон СУИС-ийг төгссөн мэргэжлийн уран бүтээлчид төдийгүй, мэргэжлийн урлагийн байгууллагад тасралтгүй ажиллаж өнөөдөрт ирсэн чадварлаг уран бүтээлчид юм.
Монголын урлагийн түүхэнд эгч дүү гурван бүсгүйн хоолой хоршиж байгаа нь бас л ховор завшаан. Тэрбээр урьд өмнө эгч Ц.Чулуунцэцэг, Ц.Отгонцэцэг нартайгаа хамтран удаа дараа уран бүтээлээ ард түмэндээ толилуулж байсан бол энэ удаад мэргэжлийн тал дээр өсч өндийж яваа залуу дуучин Б.Мөнхтөртэй хамтран уран бүтээлээ толилуулахаар болсон нь санаандгүй хэрэг биш. Ид дуулах ур чадвар нь өсч, туршлага сууж яваа хоёр уран бүтээлч маань шинийг эрэлхийлж, үзэгч түмэндээ илүү сонирхолтой хүрэх гэсэн биз ээ. Тэгэхээр юу юугүй цасан дуулгаа нөмрөх гэж буй цаг дор хосууд “Их хайрын зөрөг”-өөр ижилдэн алхаж, хосгүй сайхан дуун цэнгүүнд сэтгэл зүрхээ баясгахад илүүдэх юун. .
Н.Дөл
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
