“Залуу хүн” цуврал лекцийн зочноор Д. Отгондалай уригджээ

2016 оны 10-р сарын 27 өдөр, 00 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Сүүлийн үед оюутан залуучуудын очих, сонсох дуртай лекцүүдийн нэг нь МЗХ-оос зохион байгуулж буй “Залуу Хүн”  цуврал болоод байна. Өнгөрсөн долоо хоногт Шивээ-Овоогийн уурхайчин залуустаа “ Гэр бүлийн үнэ цэнэ”, “Ажлын бүтээмж” гэсэн сэвдүүдээр сонирхолтой лекц хүргэсэн бол энэ долоо хоногийн /2016. 10. 28/ зочноор “Рио-2016” наадмын олимпийн хүрэл медальт, ОУХМ Д.Отгондалай уригдсан байна.

Д.Отгондалай тив, тивийн шилдгүүдтэй хүч үзэн Рио 2016 олимпийн наадамд боксын эрэгтэйчүүдийн 60 кг-д хүрэл медаль хүртэн Монгол түмнээ баярлуулсан бөгөөд Монгол Улсын тамирчдаас олимпийн медаль хүртсэн 26 дахь тамирчин, Монгол боксчдоос олимпийн медаль хүртсэн 7 дах тамирчин юм.

Тэрээр энэ удаад бага нас, спорттой холбогдсон замнал, Олимпийн хүнд тулаануудынхаа тухай болоод залуу хүнийнхээ үзэл бодлоос хуваалцаж тун сонирхолтой чөлөөт ярилцлага өрнүүлэх гэнэ. Уг лекц залууст нээлттэй бөгөөд залуус өөрийн хүссэн асуултаа асууж, азтай үзэгч болох боломж ч байгаа аж.

 Лекц энэ баасан гарагт буюу 2016. 10. 28-нд  МЗХ-ны Залуус танхимд яг 17 цагтаа эхлэх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх