Стресс, бухимдалтай тэмцэх аргууд

2016 оны 10-р сарын 28 өдөр, 14 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

–Та үүрэг, хариуцлагаа ухамсарла

Энэ бол таны амьдрал. Та л өөрийнхөө төлөө тэмцэнэ. Хэдийгээр бусад хүмүүс танд туслах боловч та санаачилгыг гартаа авах хэрэгтэй.

-Өөрийн цагийг зөв зохицуулж сур

Олон хүн цагаа зөв зохицуулж чаддаггүйгээс хөнгөн хэлбэрийн бухимдалд ордог.

-Өөрийн хүч чадлыг илрүүлж, өөртөө итгэлтэй бай

Та сэтгэлийн дарамттай бол дотроо бүү хадгал.

-Ганцаараа бүү тэмц

Найз нөхөд, гэр бүл, хамт олонтойгоо санал бодлоо хуваалц, тэднийг сонсож сур.

-Зөв арга замыг сонго.

Тохиолдол бүрийг зөв шийдэх арга зам байдаг. Асуудал бүрийг шийдэж болдог. Мэдээж, энэ амар асуудал биш. Гэхдээ ямар нэг юмыг хийх арга зам заавал байдаг.

-Өөрөөсөө хэт ихийг бүү шаард

Зөвхөн хүрч болох зорилгыг урдаа тавь. Амьдралд тулгарах асуудлуудад та зөвхөн шууд бусаар нөлөөлж чадна гэдгийг хүлээн зөвшөөр. Зөв хийх ёстой гэж цаг үргэлж өөрөөсөө бүү шаард.

–Уян хатан байж сур

Эхний шийдвэр буруу бол дахин эхэл. Туршлагадаа тулгуурлаж, алдаан дээрээ суралц. Та нийгэмтэйгээ зохицож, амьдралд тань аль нь илүү тохиромжтойг сонго.

-Цагт нь тохируулж нэг алхам хий

Танд олон асуудлууд зэрэг тохиолдож болно. Түүнийг даван туулах эхний алхмыг зөв сонго. Аль болох амархан замыг сонгох хэрэгтэй.

–Биеийн эрүүл мэндээ сахь.

-Таны эрүүл мэнд сайн бол бухимдлаас урьдчилан сэргийлнэ. Архи, тамхи эмийг хэрэглэхгүй байж биеийн тамирын дасгалыг байнга хийх нь бухимдлыг даван туулахад чухал нөлөө үзүүлдэг.

–Тайвширч сур

 -Зарим тохиолдолд энэ нь ганц боломж байж магад. Тайвшрах амьсгалын дасгал хийх нь танд тус болно

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх