Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд шуурхай арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо. Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 24 байршлыг газрын хэмжээ хүн амын нягтаршил зэргийг харгалзан 75 хэсэгчилсэн талбайд хувааж, төслийг хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар дээрх 75 талбайгаас 25 талбайд төсөл хэрэгжүүлэгч шалгараагүй, 22 хэсэгчилсэн талбайн 13 төсөл хэрэгжүүлэгч ажил эхлээгүй, 28 хэсэгчилсэн талбайд 28 төсөл хэрэгжүүлэгч ажил нь эхэлчихсэн байгааг хэллээ.
2012-2016 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 2882 айлын орон сууц ашиглалтад орсон бол барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа 5760 айлын орон сууц байна. Энэ нь 2012 онд тавьж байсан зорилтын 30 хувь нь биелсэн гэдгийг хэллээ. Дахин төлөвлөлтийн 18 байршилд дэд бүтцийн ажлыг шийдвэрлэх зорилгоор улс болон нийслэлийн төсвөөс 140 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн. Ажлаа хугацаанд нь гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдэд дэд бүтцийн асуудлыг шийдэх хөрөнгийг нийслэлээс санхүүжүүлэх шаардлагатай байгааг тэрээр хэлэв. Түүнчлэн улсын болон нийслэлийн төсвөөс санхүүжилт авсан ч барилга угсралтын ажил нь зогссон, газраа чөлөөлсөн иргэдийг хэцүүхэн нөхцөлд амьдруулж байгаа хэд хэдэн аж ахуйн нэгж байгааг дурьдлаа.
Нийслэлийн Засаг дарга, иргэдийн газрын чөлөөлж, нийслэлээс шаардагдах хөрөнгө, санхүүжилтийг тодорхой хэмжээнд авсан ч ажлаа эхлээгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн гэрээг цуцалж, нийслэлээс өгсөн санхүүжилтийг буцаан төвлөрүүлэх арга хэмжээ авах хэрэгтэйг сануулав. Нийслэлийн хүн амын 60 орчим хувь амьдарч байгаа гэр хорооллыг дахин төлөвлөж, шинэчлэхийн тулд гэр хорооллын дэд бүтцийн хөгжлийн дунд хугацааны баримт бичиг боловсруулж мөрдөх, дахин төлөвлөлтийн ажлыг системтэйгээр хэрэгжүүлэх эрхзүйн орчин бүрдүүлж, эдийн засгийн хөшүүрэг бий болгох шаардлагатай байгааг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд хэллээ.
Засаг даргын зөвлөлийн хурлаас дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд орон сууц дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн боловч төслийн үйл ажиллагаа удаашралтай гэрээний биелэлт хангалтгүй байгаа зарим аж ахуйн нэгжид хугацаатай үүрэг өгөх, хүлээсэн үүргээ зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн гэрээг цуцлах шийдвэрлэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
