УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.10.28/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.55 цагт эхэлж, “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх” үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал нар оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулгадаа байнгын хорооны хуралдаанаар уг төслийн анхны хэлэлцүүлгээр ажлын хэсгээс гаргасан саналыг нэг бүрчлэн хэлэлцэн дэмжсэн. Тухайлбал, Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт шинжилгээ үнэлгээ хийх орон тооны бус зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажиллаж, уг зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба гүйцэтгэхээр төсөлд тусгасныг өөрчилж АТГ-ын бүтцэд дээр дурдсан үүрэг бүхий ажлын албыг ажиллуулах, яам, агентлагийн болон орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөлийг ажиллуулах саналуудыг оруулж байгаагаа онцолж байлаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдлуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Цогтбаатар, Л.Болд, Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун, Я.Содбаатар, М.Оюунчимэг, Ж.Ганбаатар, М.Билэгт нарын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Цогтбаатар нар Монгол Улсын авлигын төсөөллийн индексийг “Транспаренси Интернэшл” байгууллагын судлагаагаар бус өөр олон улсын томоохон байгууллага болон монголын иргэний нийгмийн байгууллагын судлагааг харгалзан авлигын индексийг гаргаж болохыг, УИХ-ын гишүүн Я.Содбаатар үндэсний хөтөлбөрт 2015 оны олон улсын авлигын индескээр Монгол Улс олон улсын жагсаалтад хэд дүгээр байрт байгааг дурдаагүй учрыг сонирхож байлаа.

Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал олон улсын авлигын индекст Монгол Улс 2015 онд 72 дугаар байрт орсон байгаа. Хөтөлбөр үүнээс өмнө боловсруулагдсан учир 2015 оны олон улсын авлигын индексийг оруулж амжаагүй. “Транспаренси Интернэшл” байгууллагын судлагаагаар бус өөр олон улсын томоохон байгууллага болон монголын иргэний нийгмийн байгууллагын судлагааг харгалзан авлигын төсөөллийн индексийг гаргах талаар хууль, тогтоомжид өөрчлөлт оруулбал, бид хэрэгжүүлэхэд бэлэн. 2015 онд Авлигатай тэмцэх газар иргэний нийгмийн байгууллагаар авлигад өртөх өндөр магадлалтай хэсгийн судлагааг хийлгэсэн. Өнгөрсөн оны энэ судлагаанаас харахад авлигад өртөх хамгийн өндөр магадлалтай хэсэгт төрийн байгууллагуудаас Барилга, хот байгуулалтын яам 65.5, агентлагуудаас МХЕГ 67.3, аймаг орон нутгаас Баян-Өлгий аймаг 65.5 хувийн үзүүлэлттэй гарч байсан. Энэ мэтчилэн бид иргэний нийгмийн байгууллага, олон нийт, төр, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж байгаа гэж байлаа.

Асуулт, хариултын дараа Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 47 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан юм.
Тухайлбал, Төсөлд хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний мэдээлэл авах эрх, эрх чөлөөг үл хязгаарлах, төрийн байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байх, иргэн хуулийн этгээд хуулиар хориглоогүй аливаа мэдээллийг саадгүй олж авах нөхцөл боломжийг бүрдүүлэх гэсэн зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 93.2 хувь нь дэмжив. Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах үйлсэд өөрийн сайн дураар оролцож байгаа иргэнийг урамшуулахыг гишүүдийн 86.7, авлигын шинжтэй үйлдлийг таних мэдэх, авлигыг үл тэвчих, шударга иргэнийг төлөвшүүлэхэд боловсролын байгууллага, гэр бүлээр дамжуулан улсын хэмжээнд олон талт арга хэмжээ зохион байгуулах, авлигын эсрэг боловсрол олгох агуулгыг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр, стандартад тусгах гэсэн санал 89.6 хувиар тус тус дэмжигдлээ. Мөн олон нийтэд авлигын гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, уг ажиллагаанд татан оролцуулах зорилгоор нийтийн албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдэд чиглэсэн арга хэмжээг үе шаттайгааг хэрэгжүүлэх, олон нийтийг оролцоог өргөжүүлэх хэрэгтэй гэсэн санал хуралдаанд оролцсон гишүүд 90.4 хувиар дэмжив.
Ингээд уг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
