565 иргэнд хууль зүйн зөвлөгөө туслалцаа үзүүллээ

2016 оны 11-р сарын 01 өдөр, 11 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Нийслэлийн 377 жилийн ойн өдрийг тохиолдлуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран нийслэлийн үйлчилгээний Дүнжингарав, Мишээл, Драгон төвүүдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зургаан хуульч, өмгөөлөгчдийн холбооны есөн хуульч иргэдэд хуулийн зөвөлгөө өгч ажиллав.Тус өдөрлөгийн хүрээнд нийтдээ 565 гаруй иргэн, хуулийн этгээдэд хуульзүйн зөвлөгөө туслалцаа үзүүлжээ.

Иргэд ихэвчлэн иргэний эрхзүйн гэрээний маргаан, гэр бүл салалт, хүүхдийн тэтгэвэр, газрын маргаан, өндөр настны тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлаар зөвөлгөө хүсч ханджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх