Ц.Цолмон ОУПХ-ны Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд оролцлоо

2016 оны 11-р сарын 01 өдөр, 17 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо 2016 оны 10 дугаар сарын 22-ноос 29-ний өдрүүдэд зохиогдсон Олон Улсын Парламентын Холбооны 135 дугаар Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд оролцлоо.
Хурлын үеэр Ц.Цолмон БНСУ, ОХУ, Кувейт, Чех Улсын парламентын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга нартай тусгайлан уулзаж, парламентын Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх