Шаардлага хүргүүллээ

2016 оны 11-р сарын 02 өдөр, 13 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал хураалт  2016 оны 10 дугаар сарын 19-ны өдөр амжилттай явагдсан.

Дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр олонхийн санал авсан нэр дэвшигчдэд  Хурлын Төлөөлөгчийн түр үнэмлэхийг олгосон боловч ээлжит сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 13 өдөр өнгөрсөн байхад бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид Анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулахгүй элдэв шалтаг шалтгаан гаргаж хууль зөрчиж байна.

Иймээс МАН- аас сонгогдсон 18, бие даан нэр дэвшиж сонгогдсон 2 төлөөлөгч нар Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдэд шаардлага хүргүүллээ.

Хугацаа алдсанаар Хан-Уул дүүргийн иргэдийн тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэхгүй улмаар дүүргийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах, орон нутгийн төсвийг хэлэлцэн батлах зэрэг цаг үеийн олон асуудлууд шийдлээ хүлээж байна.

shaardlagaaa

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх