Киргиз Улсад зорчих иргэдийн анхааралд

2016 оны 11-р сарын 03 өдөр, 18 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

БНКиргизУ нь Гадаад шилжилт хөдөлгөөний тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан тус улсад ажлын 5 хоногоос дээш хугацаагаар зорчих гадаадын иргэд 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн бүртгүүлэх шаардлагатай болсон байна.

Бүртгэлийг оршин суугаа газрынхаа иргэний бүртгэл, өмчийн албанд гадаад паспорт, гадаад паспортын хуулбар, төлбөр хийсэн баримтаа авч очин хийлгэх бөгөөд бүртгэл хийлгээгүй тохиолдолд 10 мянган сом буюу 145 орчим ам.долларын торгууль ногдуулах ажээ.

ГХЯ-НЫ КОНСУЛЫН ГАЗАР
2016 оны 11 дүгээр сарын 3

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх