Турк улсын Измир хотноо дөнгөж сая өндөрлөсөн өсвөр, залуучуудын ДАШТ-ий 100 буудалт даамын үндсэн төрөлд 17 хүртэлх насны ангилалд Монгол улсын спортын мастер Мөнхбаатарын Шийрэвжамц 14 оноогоор тэргүүн байр эзэлж, “өсвөр үеийн дэлхийн аварга” цолыг хүртжээ. Манай улсаас энэ насны ангилалд Г.Гэрэлболд анх удаа дэлхийн аварга цолыг 2007 онд Франц улсад зохиогдсон тэмцээнээс хүртэж байсан юм.
Тус тэмцээний 11 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Болдбаатарын СҮХБАТ, Баярмагнайн БАЯРМАНЛАЙ нар мөнгө, хүрэл медаль хүртэж, өндөр амжилт гаргалаа.
Ийнхүү Монголын тамирчид энэ удаагийн тэмцээнээс 100 буудалт даамын үндсэн төрөлд алт, мөнгө, хүрэл тус бүр 1, блиц төрөлд 1 алт, 2 хүрэл, турк даамын төрөлд 5 алт, 7 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. Манай улсаас нийт 27 тамирчин 8 насны ангиллын тэмцээнд оролцсон юм.
Баг тамирчид маргааш буюу 11-р сарын 8-ний өдрийн 10.15 минутанд эх орондоо ирэх юм байна.
