Өглөө бударч байсан цагаан цас үд дунд гэхэд саарал шалбааг болж, их хотын хөл хөдөлгөөний хэм хэмжээг сааруулаад, улирал солигдох нэгэн аятайхан хэрнээ хөнгөхөөн гуниг хаана ч юухнаас ч мэдрэгдэнэ бус уу…
20-р зууны Монголын сод найрагч, эгэл хүмүүн Дашдоржийн Нацагдоржийн тухай бидний хэдэн уран бүтээлч Монгол ардын суут хэмээх жүжиг тавихыг зориглоод, энэ сарын 9-ний өдөр буюу хоёр, гуравхан хоногийн дараа нээлтээ хийх гэж байна.
Аливаа шинэ уран бүтээл нь хийж туурвихын ид бах, үзэгч уншигчдад хүрдэг болов уу үгүй гэсэн айдас, энэ уран бүтээлийн дараа хүмүүс болон нийгэм ямар нэг өчүүүхэн ч атугай хэмжээгээр өөрчлөгддөг болов уу үгүй юу … гэсэн янз бүрийн бодол таамаг намайг ээрч, хөөрхөн тамлаж, нойргүй хонуулж байна. Уран бүтээл хийх гэдэг ийм гоё шүү дээ.
Ялангуяа, саяхан миний нэгэн ярилцлагандаа хэлснээр “Хүүхэдгүй морь, эзэнгүй уран бүтээлд хайртай байдаг” тэр л сэтгэлээр хандах юм бол, Нацагдорж шиг суу билэгтэй, Нацагдорж шиг өрөвдөм хувь заяатай, Нацагдорж шиг хойч үеийнхэндээ шулуухан хэлэх юм бол “ашиглагдаж гүйцсэн” зохиолчийн тухай, түүний амьдралын сүүлчийн шөнийн тухай өгүүлсэн ийм жүжиг надаас өөр ухаантай хүн байсан бол заяа нь хийхгүй дээ.Яагаад гээч?
Ерөнхий боловсролын сургуульд яг өнөөдөр л гэхэд түүний 20 гаруй уран бүтээлийг сурагчид үзэж, уншиж байна. Гэсэн хэрнээ Нацагдорж гэж хэн юм бэ гэдгийг хэн ч мэддэггүй. Би ч гэсэн багадаа тийм л байсан. Гэрээ цэвэрлэхдээ “Миний нутаг” шүлгийг нь чангаар уянгалуулан уншиж, “хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар” гэсэн хэсэг дээр нь ирээд хоолой зангирдаг байсан. Гээд Нацагдоржийг би өөрөө өөртөө их хожуу нээсэн юм. Түүний музейг үгүй хийж оронцоглосон мэргэжлийн байгууллагынхантай хэрүүл тэмцэл хийж, өөртөө ядаргаа болгосон энэ тэр гээд бодоход, Нацагдорж бид хоёрын дунд нэгэн үл үзэгдэх хэлхээ холбоо мөнхөд байсан юм шиг ээ… Энэ жүжиг ч гэсэн түүний л нэг үргэлжлэл байх. Нацагдоржийн амьдрал үхлийг бүтнээр нь харахад, тэр юу хэлэх гэсэн юм болоо? Дан ганц шүлэг зохиолоор бүтээлчийг өөрийг нь дүгнэнэ гэдэг өрөөсгөл. Захидал, тэмдэглэл, олны хууч яриа …. Нацагдорж судлаачдын бидэнд үлдээсэн үнэт өв … энэ бүхэн жүжгийн маань анхдагч суурь болсон. Тэгээд түүхээ, хувь хүмүүсийн намтрыг гоёчлох хэрэггүйг энэ удаа ч гэсэн мэдэрсэн. Харин түүний оронд …Үгсэн хуйвалдах, эвлэлдэн алмайрахын эсрэг, эх орноо жинхэнэ утгаар нь бүтээж яваа тийм хүмүүс миний болон бидний жүжгийг ойлгоноо…
Нацагдорж маань та бидний гүүр болон сунайж байна.Та нарыгаа хүрэлцэн ирэхийг урья.
Ямар ч уран бүтээл хуйвалдаан байдаг. Энэ хуйвалдаан бол уран бүтээлч, үзэгч хоёрын дунд хийгддэг ил тод тохиролцоо юм. Бид юу гэж тохирсон бэ тэгвэл, энэ жүжгээр?Монголд авьяас билэгтэй, эрдэм боловсролтой нь сайхан амьдраасай, шударга үнэн дийлдэг цаг ирээсэй … Эрх мэдлийн төлөөх бялдуулчлал, зусардал үгүй болж, Монголын төр тархиа цэнэглээсэй … намчирхалын далбаан дор цөөхөн монголчууд нэгнээ хэлмэгдүүлдэггүй байгаасай …гэсэн мэт өчнөөн олон үл бүтэх ч юм шиг хөгийн тохиролцоо сэдлээр энэхүү жүжгээ хуучны цахиур буу мэт найдвартай сумлаад гэмгүй царайлан энэ их цас шалбааг дунд алхаж л явна даа.Дашрамд хэлэхэд, миний хамтрагчид гэж шинийг эрэлхийлдэг саак залуус бий. “Аргун” компаний нэвтрүүлж буй цоо шинэ, Монголын театрын түүхэнд анх удаа AR технологийн “амьд тасалбар” Монгол ардын суут жүжигт зориулагдан хэвлэгдэж, худалдаанд гарч эхэллээ.
Давтан хэлье, ХЭНЭЭТНҮҮДЭД БИШ СЭХЭЭТНҮҮДЭД ЗОРИУЛАВ
Манай театрын үүдэнд уулзацгаая.
МУСГЗ, яруу найрагч Цоодолын ХУЛАН
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
