УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нар Эмэгтэй сайд, парламентын гишүүдийн 11 дүгээр их хуралд оролцлоо

2016 оны 11-р сарын 07 өдөр, 13 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нар энэ сарын 04-05-ны өдрүүдэд Тайландын Вант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан Эмэгтэй сайд, парламентын гишүүдийн 11 дүгээр их хуралд оролцлоо.

Энэ удаагийн хурал жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор “Нэг ч охин нэг ч эмэгтэй анхаарлын гадна үлдэх ёсгүй” гэсэн уриан дор зохион байгуулагдав.

Уг хуралд дэлхийн 28 орны парламентын гишүүд оролцож, охид, эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй асуудлыг цогцоор нь шийдэх арга зам, шийдлүүдийн талаар хэлэлцэж, тогтвортой хөгжлийн стратегийг тодорхойлсон юм.

Эмэгтэй сайд, парламентын гишүүдийн 11 дүгээр их хурлын үеэр Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, “Улс төр, бизнесийн аль ч салбарт эмэгтэйчүүд ажил, амьдралаа хамтад нь авч явахын тулд эрчүүдээс хоёр дахин их хөдөлмөрлөж, амжилт гаргадаг нь бүх судалгаанаас харагдаж байна” хэмээн онцлоод Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн орон зай, нөлөөллийг хэрхэн нэмэгдүүлэх, охид, эмэгтэйчүүдийн чадавхийг хэрхэн дээшлүүлэх зэрэг асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

Мөн энэхүү хурлын үеэр УИХ-ын гишүүд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлийн талаар ярилцаж, санал солилцлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх