Уурхайн нурангид дарагдсан гурван иргэний амийг аварчээ

2016 оны 11-р сарын 08 өдөр, 10 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 57 дугаар уклоны газар хувиараа нүүрс олборлож байсан иргэн Э-гийн уурхайн амны тунель тасарч гурван хүн дарагдчихлаа гэсэн дуудлага ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангид иржээ.

Албан хаагчид дуудлагын дагуу ослын газарт очиж хайгуул хийхэд уурхайн налуу ам 20 метрийн гүнд нуралт үүсч, хоёр бэхэлгээний нуруу тасарч, нурлын цаана гурван иргэн дарагдсан байдалтай байсан байна.

IMG_0504

Иймээс аврагчид шуурхай арга хэмжээ авч ажиллан, уурхайн нурлыг сэтэлж, трубагаар агааржуулалт хийн, бэхэлгээ тавьж, 15 метр/куб нурсан шороог 20 метрийн гүнээс дээш ковшоор зөөвөрлөсөн байна.

Аврах ажиллагаа гурван цаг гаруй үргэлжилсэний эцэст нурангид дарагдсан иргэдийг эсэн мэнд гаргаж, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгуулагад хүлээлгэн өглөө.

Ослын дуудлагаар аврах хоёр бүлэг ажиллалаа гэж ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангиас мэдээллээ.

IMG_0531

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх